УИХ-ын чуулганы 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” УИХ- тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулттай гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэмэх горимын саналыг дэмжин тогтоолыг эцэслэн баталсан юм.
| “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг батлав | ||
| Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.