Шууд Chart

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчилна

2022-07-09 09:58:35

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулей 2022 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийнэ.

Айлчлалаар Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, тус санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей Монгол Улсад айлчилна  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй