Монгол Улсын Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ, “Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Монгол Улсын ард түмэнд 2022 оны Үндэсний баяр Наадмын мэндчилгээг дэвшүүлж, сайхан наадахыг хүсэн ерөөе.
Сорилт бэрхшээл бүхий энэ цаг мөчид Наадам нь Монголын ард түмний хувьд бат бөх тусгаар тогтнол, уламжлалт соёлоо тодотгон харуулах боломжийг олгож байгаа юм. Монгол Улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш”-ийн хувиар АНУ нь манай хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлж, нийтлэг үнэт зүйлсээ бататгахад Монгол Улстай хамтран ажиллахын төлөө тууштай байх болно.
Монголчууд энэ цаг мөчийг хамтдаа сайхан тэмдэглэхийн ерөөлийг дэвшүүлье.” гэсэн байна.
Эх сурвалж: АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам
| АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мэндчилгээ дэвшүүлжээ | ||
| Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.