Шууд Chart

Ларс Хансен: Хятадын эдийн засаг цаашид хурдацтай өснө

2014-06-24 10:14:05

Энэ сарын 21-22-нд Хятадын Ханжөү хотын Жэ Жян их сургуулийн санхүүгийн олон улсын семинар боллоо. Семинарт 2013 оны Нобелийн эдийн засгийн шагналтан Ларс Хансен оролцсон байна. Тэрбээр “Хятадын эдийн засгийн удаашрал бол богино хугацааны үзэгдэл. Цаашид ч эдийн засаг нь хурдацтай өссөөр байх болно. Одоогийн эдийн засгийн богино хугацааны үзэгдэлд чиглэсэн санхүүгийн зах зээлийг нээлттэй болгох  зарим арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.

Ларс Хансен АНУ-ын Чикагогийн их сургуульд багшилдаг юм.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ларс Хансен: Хятадын эдийн засаг цаашид хурдацтай өснө   
Үзсэн: 1847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй