Шууд Chart

Хурдан морьдын уралдааны үүсэл түүхээс...

2022-07-10 10:32:05

Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар 5000-6000 жилийн тэртээ адууг анх гаршуулан унаж эхэлснээс эхлэн найр наадамд уралдуулдаг уламжлал бий болгосон түүхтэй. Хурдан морины уралдаанд аргамаг хурдан хүлгээ шинжин таньж, уяа сойлгыг нь тааруулах нь нүүдэлчин монголчуудын олон зуун жилийн малч ухааны үндсэн дээр бүрэлдсэн мэдлэг, туршлагын баялаг сан юм.

Нутаг бүрд бага зэрэг ялгаатай дүрмээр хурдан морины уралдааныг зохион байгуулж ирсэн хэдий ч 1899 оноос эхлэн морьдыг даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга хэмээн насаар нь ялган уралдуулах болжээ.

Тодруулбал, XII жарны шороон үхэр жил буюу 1709 оны зуны дунд сарын 28-ны өдөр Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүтэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны “Халх журам” хэмээх цаазыг гаргахдаа дээр дурдсан зургаан насны морь уралдуулсан аж.

Харин өдгөө Үндэсний их баяр наадамд хурдан морьд 6 насны ангиллаар уралддаг бөгөөд унаачид /унаач/ нь 7-12 насны хүүхдүүд байдаг. Хурдан морины уралдаанд морьд насны ангиллаараа нь дараах зайнд уралдана.

 
Азарга 22-24 км
Их нас 24-26 км
Соёолон 22-24 км
Хязаалан 16-18 км
Шүдлэн 12-14 км
Даага 10-12 км

 


Хурдан морьдын уралдааны үүсэл түүхээс...  
Үзсэн: 1795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-10 16:26
Oor bga yu

Бидэнтэй нэгдээрэй