![](/uploads/202207/news/thumb/dad0c6415601260916538028b2cd5860_x3.jpg)
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 12 байршилд 6540 тээврийн хэрэгслийн багтаамж бүхий зогсоол бэлдсэн. Тэдгээр 12 байршлаас зургаад нь наадмын зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, үлдсэн зургаан байршилд наадмын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүд зогсох боломжтой" гэж мэдээллээ.
Улмаар зөвшөөрөл аваагүй иргэд тэдгээр зургаан байршлын зогсоолд машинаа тавиад Төв цэнгэлдэх хүрээн болон Хүй 7 худаг руу нийтийн тээврээр зорчиж болно гэв.
Тэрбээр "Зогсоол дээрх тэмдэг тэмдэглэгээ зэргийг хийж дууссан бөгөөд наадамчин олноо хүлээж авахад бэлэн болоод байна" гэж мэдээллээ.
Ц.Нямцэвээн: 12 байршилд 6540 тээврийн хэрэгслийн зогсоол бэлдсэн | ||
Үзсэн: 428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.