![](/uploads/202207/news/thumb/94a6a1fd612d99d73af1e84391e6c3e1_x3.jpg)
Тохижилтын ажлын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ "Дугуй цагаан орчимд 2.6 га талбайд тохижилтын ажил үргэлжилж байна. Үүнд нас насныханд зориулсан амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, саравчийг төлөвлөсөн. Угтах хэсэгт нийтийн бие засах газар, жижиг хоолны газрын талбайг бэлдэж байна. Явган хүний замд ашиглаж буй мод нь Сэлэнгэ аймаг болон Богд уулын ойн цэвэрлэгээнээс гарсан модод гэдгийг онцлох хэрэгтэй. Наймдугаар сарын 15-нд явган зам, тоглоомын талбайн хэсгүүдийг дуусгахаар ажиллаж байна. Дугуй цагаан орчимд амралтын цэгүүд байгуулах ажил 15-наас хойш үргэлжлээд явах юм" гэлээ.
Дугуйн цагаан орчимд гурван байршилд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар "Лэнд арт" ХХК-ийн захирал Ц.Батдорж “Хүүхдийн талбайг байгалийн унаган төрхөд зохицсон хэлбэр, дүрстэйгээр зохиомжилж хийхээр төлөвлөж байна. Хүүхдэд яг зурсан зураг шиг харагдахуйц, тоглоход ээлтэй, эко гэдгээрээ онцлог. Гурван байршилд том, дунд, бага насны ангилалд тоглоомууд хийх юм. Ирэх лхагва гарагт тоглоомын талбайн ажлыг эхлэхээр төлөвлөсөн. Тоглоомын талбайг улиас модоор хийнэ. Байгалийн жамаар унасан, цэвэрлэх явцад гарсан моддыг ашиглаж байгаа юм” гэж ярилаа.
Явган зам, тоглоомын талбайг наймдугаар сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна | ||
Үзсэн: 933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.