Шууд Chart

Сонгинохайрхан уулыг тахилаа

2014-06-24 14:14:51

Энэ сарын 10-ны билэгт сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Гандантэгчилэн хийдийн Гунгаачойлон хийдтэй хамтран Сонгинохайрхан уулыг тахилаа.
 
Сонгинохайрхан уулыг эртнээс тахин тайж ирсэн уламжлалтай бөгөөд 1930-аад оноос хойш энэ уламжлал тасарсаныг Гандантэгчилэн хийдийн Гунгаачойлон хийдийн лам нар 1994 оноос сэргээн, жил бүр тасралтгүй тахижээ.
 
Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-аас тахилгыг хамтран зохион байгуулахаар болсон юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төдийгүй нийслэлийнхний хүндлэн дээдэлж идээний дээжээ өргөдөг Хайрхан уулын өвөр бэлд болсон энэхүү тахилгын зан үйлийг  Гунгаачойлон дацангийн лам нар хийж ном уншсан бөгөөд дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан, сур харваа, хүүхдүүдийн гүйлт зэргийг зохион байгуулж, бэсрэг наадам хийлээ.
 
 
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонгинохайрхан уулыг тахилаа  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй