![](/uploads/202207/news/thumb/9df34de600b53e70ceeae77a515dad5f_x3.jpg)
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 29 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн.
Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 47 төрлийн ажил хийхээс гүйцэтгэл 45 хувьтай байна. Мөн нийслэлийн хэмжээнд 1551 төсөл, арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилт 87 хувьтай байгаа юм.
Түүнчлэн барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас сургалт, мэдэгдэл, зөвлөмж, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх үүрэг өгсний дагуу 17.392 нүхэн жорлон, 10.173 бохирын цооног, нийтийн эзэмшлийн 200 мянга ам метр орчим талбайд ариутгал хийсэн байна.
Автобусны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 385 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, 116 зөрчил илрүүлж, 36 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.