Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь авто замын хажуугийн явган хүн зорчих замыг тохижуулах ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч буй бөгөөд ажлын явц 60 хувьтай байгаа юм. Наймдугаар сарын 15 гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр хариуцсан байгууллагууд ажиллаж байна.
Тус замын тохижилтыг хийхийн тулд нийтдээ 26 аж ахуйн нэгжийн хашаа, хаалт, эзэмшлийн газар, барилгын үүд, довжоо, шат гэх мэтийг буулгах шаардлага тулгарчээ. Тэдгээрээс гурван аж ахуйн нэгж газар чөлөөлөх ажлыг удаашруулж буй гэнэ. Эдгээр байгууллагатай зөвшилцсөний дараа тохижилт, ногоон байгууламжийн ажлаа эхлүүлэхээр хүлээж буй аж. Түүнчлэн явган хүний замын материалыг бат бөх, чанартайг сонгож буйн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж байгааг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын ахлах инженер Б.Баяндэлгэр хэлж байлаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны явган хүний замын ажил 60 хувьтай байна | ||
Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.