Баянхонгор аймгийн Түүх угсаатан, байгалийн түүхийн музейд 1989 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс түр хугацаагаар үзмэрийн зорилгоор MPC-D107/03 дугаартай Тарбозаврын бүрэн бус хэлхээ ясыг хүлээлгэн өгсөн.
Уг олдворт хийгдэх бэхжүүлэлт, сэргээн засварлах ажил хийгдэлгүй олон жил болсон байна. Тиймээс энэхүү ажлыг ССАЖЯ-ны захиалгаар ШУА-ийн Палеонтологийн төвөөс тарбозаврын олдворыг буулгах, олон дахин давтан бэхжүүлэх, сэргээн засварлах, шинээр дэглэх үүрэг бүхий мэргэжлийн багийг өнгөрсөн сарын 21-28-ны хооронд ажиллуулжээ.
Аварга махан идэшт үлэг гүрвэлийн хэлхээ ясыг сэргээн засварлах, дахин бэхжүүлэх, угсран үзүүлэх, хэлбэр дизайныг шинэчлэх болон бусад холбогдох ажлыг ШУА-ийн Палеонтологийн төвийн судлаачдын зөвлөмж, заавар, удирдлагаар “Хүннү арт” ХХК, Баянхонгор аймгийн “Түүх угсаатан, Байгалийн түүхийн” музей зэрэг байгууллага хамтран гүйцэтгэсэн аж.
Энэ нь соёл, шинжлэх ухааны байгууллага хамтран мэргэжлийн өндөр төвшинд орон нутагт шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үлгэр жишээ болохуйц ажил болсон байна. Ажил гүйцэтгэх зардлыг ССАЖЯ-ны дэргэдэх “Археологи Палеонтологийн музейн шинэчлэл төсөл”-өөс гаргажээ.
Ховор олдворыг сэргээн засварлалаа | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.