Нийслэл хотод мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” ХХК-ийн “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Дата төв” ХХК-ийн “Хялганат” зах, “Ворм Энержи ХХК-ийн “Сонсголон” зах, “Шинэ Үйлс” ХХК-ийн “Гялгар” зах, “Цолмонбадрах” ХХК-ийн “Цолмонбадрах” зах, “Доной Трейд” ХХК-ийн “Доной” зах ,”Зонхова” ХХК-ийн “Тэнгэр” гэсэн есөн газар үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ захуудтай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, аж ахуйн нэгжүүдтэй “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэдэг юм.
Гэрээний дагуу мод, модон материалын захуудад гэрээний биелэлтийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар “Гурвалжин-44”, “Сонсголон”, “Цайз”, “Гялгар”, “Хялганат” “Тэнгэр” гэсэн зургаан зах “Экологийн хариуцлагын гэрээ”-ний шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай биелүүлсэн хэмээн дүгнэгдэж, гэрээ сунгав. Харин “Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг хангаагүй “Цолмонбадрах”, “Доной”, “Хангай” захууд хангаагүй учраас уг зөрчлийг арилгах хүртэл экологийн хариуцлагын гэрээг түр түдгэлзүүллээ.
“Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг шалгалаа | ||
Үзсэн: 1510 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.