![](/uploads/201406/news/thumb/9c1f8f3485cee8c9f0f0cbc7fe99acf2_x3.jpg)
Сэтгүүлчдэд “Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” сэдэвт семинар явууллаа.
Семинарыг Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, ШУТИС хамтран зохион байгуулж, эрдэмтэд сэтгүүлчдэд уран, шар нунтагийн талаарх нэгдсэн мэдээллийг өглөө.
Тодруулбал, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал, профессор С.Даваа “Дэлхийн эрчим хүчний чиг хандлага, түүнд ураан гүйцэтгэх үүрэг”, Монгол улсын зөвлөх геологич, доктор Г.Жамсрандорж “Монгол орны ураны судлагдсан байдал”, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн эрдэмтэн “Ураны хүдэр олборлолт, шар нунтгийн олборлолт”, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлох “Цацраг идэвхт хордлого, түүний илрэл” зэрэг сэдэвт илтгэл тавьж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр семинарыг нээж хэлсэн үгэндээ “ Анх 1962 онд Сайд нарын зөвлөлийн дэргэд Цөмийн энергийн комисс байгуулагдсан цагаас хойш Монгол улс цөмийн энергийн салбарыг орхилгүй, хөгжүүлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл. Цөмийн энергийн газар шинэ юм биш” хэмээн онцлон тэмдэглэж, Дэлхийд батлагдсан ураны нөөцөөрөө 13 дугаар байрт жагсаж буй манай улсын хувьд 126 мянган тонн ураны нөөц одоогийн байдлаар илрээд байгааг дуулгалаа.
Түүнчлэн Монгол улсад ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компаниуд аюулгүй байдлыг дээд зэргээр сахин ажиллаж байгаа тул олныг төөрөгдүүлсэн элдэв зохиомол гүжирдлэг, явуулгуудад хяналт тавихаа мэдэгдсэн юм.
Семнарын үеэр эрдэмтэд эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Монгол улс цөмийн зэвсэгээс татгалзсан үндсэн бодлогынхоо хүрээнд шар нунтагийн экспортлох, олборлох, хайгуулын үйл ажиллагааг явуулах нь зүйтэй бөгөөд хор нөлөөллийн талаар иргэдэд илүү бодитой мэдээлэл дутаж байгаа дээр санал нэгдлээ.
Сэтгүүлчдэд уран, шар нунтагийн талаарх мэдээлэл өглөө | ||
Үзсэн: 1325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.