“Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо /ЗБХ/-ны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолоор ЗБХ-ны дэргэд олимп, спорт, хотын гэсэн гурван дэд хороо болон зөвлөх, хянах чиг үүрэг бүхий баг бүрэлдэхүүнийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Үүний дагуу Олимп дэд хороо өчигдөр Олимпик хауст хуралдаж наадамд оролцогчдын бүртгэл мэдээлэл, гадаад харилцаа, протокол, маркетинг, хамтын ажиллагаа болон спортын шүүлт, мэдээлэл технологийн чиглэлээр хийгдэх Олимп дэд хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2023 оны наймдугаар сард болох “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам Олимпын наадмын үзэл санааг хүндэтгэн дээдэлж, оролцогч орнуудын онцлог шинж чанарыг шингээн тамирчдын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бататган бэхжүүлж, амжилт бүтээлээр дүүрэн оролцохыг уриалж буй бөгөөд
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны наймдугаар сард болно | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.