![](/uploads/201406/news/thumb/263b81a4ff723e615509ddf35eb14ff0_x3.jpg)
Эрүүл мэндийн дэд Ж.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансан хотын “Танвон” эмнэлэгт очиж эмчлүүлэн зүрхний хагалгаанд орох зургаан хүүхэд болоод Солонгосын "Сэлвэшн Арми" ТББ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Тус хагалгаанд төрөлхийн зүрхний цоорхойтой хүүхдүүд хамрагдаж байна. Өвчтөнүүдийг тус эмнэлгийн эмч нар ирж үзлэг хийж сонгосон байна. Хөтөлбөр долоо дахь удаагаа Монголд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 70 гаруй хүүхэд хамрагдан эрүүл болсон байна.
Хагалгааны төлбөрийг 100% "Сэлвэшн Арми" ТББ гаргадаг аж.
Дэд сайд уулзалтын үеэр “Тус хагалгааны төсөв маань бүрэлдэхдээ Солонгост өвөл 12 сарын 1-31-ний хооронд нэг сарын турш хурдны замын замын төлбөр хураах цэг дээр сайн дурын ажилтнууд хандивын сав барин хандив цуглуулснаар бүрэлддэг. Энэ их хүч хөдөлмөр зарцуулсаны үр дүнд манай улсын зайлшгүй эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа хүүхэд багачуудад итгэлийн гараа сунган эмчлүүлж өгч байгаад гүнээ талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.
Хүүхдүүд БНСУ-ын Танвон эмнэлэгт зүрхний хагалгаанд орно | ||
Үзсэн: 1705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.