Шууд Chart

"Улаанбаатар уран баримал" наадам эхэллээ

2014-06-24 15:51:05

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хамтран энэ сарын 21-нээс ирэх сарын 19-нийг хүртэл “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулж байна. Наадмын нээлт Тусгаар тогтнолын талбайд боллоо.  

Энэүеэр зүүн, баруун аль нэг гараар тэгш хэмгүйгээр, үндэсний монгол бичгээр, аквариумд, компьютерээр, хөлөөр, амаар, элсээр зурсан үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулсан юм.

Мөн хүүхдүүдийн дунд баримлын шавар, уран бүтээлчдийн дунд уран зургийн болон баримлын бүтээлийн уралдаан зохион байгуулжээ. 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 3D зургийн чимэглэлийн уралдаан зарласнаа ирэх сарын 21-нд дүгнэх юм.  

Түүнчлэн “Хүрээ соёл” хөтөлбөрийн хүрээнд “Баримлын загвар шалгаруулах уралдаан” зарласан байна. Энэхүү уралдаанд уран бүтээлчид гоёмсог хийцтэй 25 орчим бүтээлийг  ирүүлээд байгаа гэнэ.

  Ажлын хүрээнд “Хот чимэглэл уран баримал” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 27-нд Хангарьд ордны 14 давхарт болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 05-14-нд уран баримлын уралдаанд ирсэн бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. 

Наадмын хаалтыг  ирэх сарын 16-нд “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” хэлбэрээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Улаанбаатар уран баримал" наадам эхэллээ  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй