Авлигагүй, эрүүл бизнесийн орчин бүрдүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгэм, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолой, хүчин чармайлтыг нэгтгэх шаардлагатай юм.
Талуудад энэ чиглэлээр хамтран ажиллахыг уриалах, авлигыг бууруулж, таслан зогсооход хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хамтран ярилцаж, үндэсний хэмжээнд авлигыг бууруулах чиглэлээр сурталчлан таниулах зорилгоор “Авлигагүй эрүүл нийгмийн төлөө хамтдаа” үндэсний чуулган өнөөдөр эхэлнэ. .
Чуулганыг МҮХАҮТ, Азийн сан, АТГ, НҮБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, МОНПАК бүлэг, Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв хамтран зохион байгуулах юм.
Чуулган МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн их танхимд болох юм.
Авлигын эсрэг чуулган болно | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.