Зурагт харагдаж буй шувуу бол Ёл. Түүнийг өөрөөр Ооч Ёл ч гэдэг. Ёл нь Харцгынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Төвд, Монголд өндөр, уулархаг газар суурин нутаглана. Альпийн нуруунд аваачиж суурьшуулсан боловч ховор хэвээр байна.
Ёл шувууны идэш тэжээлийн 85-90 хувийг яс эзэлдэг. Томоохон хэмжээтэй ясыг 100-150 метрийн өндрөөс чулуун дээр унагаад, хагалж идэх ба энэхүү аргыг залуу шувууд 7 жилийн шаргуу оролдлогоор сурдаг байна.
Шувууны биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим болдог бөгөөд биеийн жин ойролцоогоор 4.5-7.5 кг байдаг ажээ. Нас бие гүйцсэн нь бор шаргал толгой, биетэй, хар ооч сахалтай. Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Залуу Ёл бүх бие нь бараандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. Ёл шувууны тэжээвэр нь 40 гаруй жил насалдаг байна.
Ёлын хувьд 12-оос хоёрдугаар сарын дунд хүртэл үржлийн улирал бөгөөд 1-2 өндөг гаргадаг. 53-58 хоноод ангаахай гарч, үүрэндээ 106-130 хоног өсөж бойждог ажээ.
Ёл шувуу яс бяцалж идэх техникийг долоон жил суралцдаг | ||
Үзсэн: 3447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.