Шууд Chart

Нийслэлийн гудамж, цэцэрлэгт 450 мянган ширхэг мод, сөөг тарилаа

2014-06-25 09:49:45

Нийтийн эзэмшлийн 85 гудамж, цэцэрлэгийн 66.5 га талбайн ногоон байгууламжийг 2014 онд арчилна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, хувийн хэвшил, аж ахйун нэгж байгууллагууд хамтран  энэ жил нийтдээ 700 мянган м2 зүлэг, 90 мянган мод, 800 мянган сөөгөнд арчилгаа тордолгоо хийж байна. Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарьсан. Зүлэг тарих ажил  7 сарын 5 хүртэл  үргэлжлэх бөгөөд ажлын явц 80 хувьтай байна. Зүлэг шинээр болон нөхөн тарих ажил 200 мянган м2 талбайд хийгдэх юм. Харин цэцэгжүүлэлт 6 сарын 5-наас эхэлж 500 мянган ширхэг цэцгийг 30 мянган м2 талбайд суулгахаас 70 хувийг нь тариад байна. 

Ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажил 152 м2 талбайд хийгдсэн. Мод, сөөг, зүлэгний хөрсийг энэ сарын эхний 15 хоногт багтаан шөнийн цагаар ариутгалаа. Ургамлын өвчин, хортонтой тэмцэх ажлын хүрээнд 88150 ширхэг   мод бут сөөгийг 6-р сарын 25-наас 7 сарын 10-ны хооронд ариутгах юм. Энэ жил 300 мянган м2 зүлгэж хяргаж тэгшилж, 6000 у/мурт метр ургамлан хашлага хэлбэршүүлнэ. Улиасны үр хаялтыг багасгах, хэлбэржүүлэлт, хяргалт хийх ажлыг 7 сар гэхэд дуусгахаар ажиллаж байна. 

Хотын зургаан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын дундах нийт 400 мянган м2 талбайн зэрлэг ургамлыг 8 сарын 20 гэхэд устгаж дуусах юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нийслэлийн гудамж, цэцэрлэгт 450 мянган ширхэг мод, сөөг тарилаа  
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй