Шууд Chart

Төрийн төмөр нударга барилгын компаниудыг тойроод байна уу?

2013-07-23 13:32:44

Орон сууцны үнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад метр квадрат тутмын үнэ 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн тооцоо гарчээ.

Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээл олгож эхлэхдээ барилгын түүхий эдийн эрэлт, ниийлүүлэлт, үнийн талаар нэгдсэн бодлого боловсруулснаар байрны үнийг тодорхой түвшинд барих боломжтой  хэмээн мэдэгдэж байсан. Мөн ШӨХТГ-аас үндэслэлгүй үнээ нэмсэн барилгын компаниудтай төр хамтран ажиллахгүй болохыг анхааруулсаар байсан билээ.
 
Одоогийн байдлаар өндөр үнэтэй хэвээр  байгаа орон сууцнууд нь ихэвчлэн нийслэлийн төв хэсэгт байрлаж буйгаас гадна хамгийн их хүн оршин суудаг Сонгинохайрхан дүүрэгт  байрны үнэ мөн адил өндөр байна.

Тухайлбал Сонгинохайрхан дүүрэгт сарын өмнө нэг сая 300 мянга төгрөг байсан байрны үнэ өнөөдрийн байдлаар нэг сая 450 мянга төгрөг болж нэмэгдсэн бөгөөд хамгийн хямд, шинэ орон сууц нэг метр.квадрат нь 1.2 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
 
Орон сууцны үнийг өнгөрсөн  2010 оныхтой харьцуулахад 65.7 хувиар, харин 2012 оны жилийн эцсээс 3.7, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар өссөн тооцоо гарсан нь төрийн төмөр нударга барилгын компаниудыг  тойроод байна уу? гэсэн хардлага нийгэмд төрж  эхэллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Төрийн төмөр нударга барилгын компаниудыг тойроод байна уу?  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2013-07-23 14:04
үнэн шүү
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2013-07-23 14:04
ok shu

Бидэнтэй нэгдээрэй