Шууд Chart

Леброн Жеймсийг ээж нь 16 настайдаа төрүүлжээ

2014-06-25 13:17:03

Сагсан бөмбөгийн ертөнцийн алдартнуудын дунд аль хэдийн нэр нь бичигдээд амжсан хүний нэг бол Леброн Жеймс юм. Тэрбээр 1984 оны 12 сарын 30-нд Охайо мужийн Акрон хотод мэндэлж байжээ.  Түүнийг ээж нь өсвөр насандаа буюу 16-хан насандаа төрүүлсэн байна.

Ахлах сургуулийн есдүгээр ангид суралцаж байхдаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байсан аж. Энэ үедээ олон амжилт үзүүлж байсан бөгөөд 11-р ангид орсон жилдээ Охайогийн “Mr.Basketball” шагналын эзэн болсон байна. Ингээд  бүх Америкийн нэгдүгээр шигшээд багтаж, 2001/02 оны улирлын хөвгүүдийн багийн улирлын шилдэг тоглогчоор тодорсон байна. Энэ үеэс эхлэн Охайод түүнийг “Хаан Жеймс” хэмээн нэрийдэх болжээ. Энэ үеэс л сагсан бөмбөг сонирхогчдод өөрийгөө таниулж эхэлсэн юм.

Тэрбээр Мiami Heat  багийн ахлагч гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүний баг хамгийн сүүлд San Antonio Spurs багтай тоглож ялагдал хүлээсэн. Энэ нь түүнийг багаасаа гэрээгээ цуцлахад хүргээд байгаа талаар хэвлэл мэдээллээр шуугиж байна. 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Леброн Жеймсийг ээж нь 16 настайдаа төрүүлжээ  
Үзсэн: 2696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй