Шууд Chart

Оюуны өмчийн фестивалийн бүртгэл эхэллээ

2013-07-23 13:35:32

Олон улсын оюуны өмчийн фестивалийн бүртгэл өчигдрөөс эхэлжээ. Энэ жилийн фестивалийг ирэх сарын 26-30-ны хооронд Сингапур улсад зохион байгуулахаар болсон байна. Энэхүү фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд  оролцох аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийг сарын өмнөөс эхлэн бүртгэдэг аж.

Уг фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс оюуны өмчийн томоохон төлөөлөгчид  болох 600-800 үйлдвэрийн эзэд оролцохоор мэдэгдсэн байна.  Мөн энэ үеэр оюуны өмчийн хэрэглээг хэрхэн түгээж байгаа болон оюуны өмчийг олон нийтэд сурталчлах асуудлаар мэргэжилтэн, төрийн албан хаагчид мэдээлэл хийх юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Оюуны өмчийн фестивалийн бүртгэл эхэллээ  
Үзсэн: 2041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй