Шууд Chart

Иргэний үнэмлэхээ "ТҮЦ машин"-аас захиалах боломжтой боллоо

2014-06-25 14:06:05

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжилд тулгуурлан нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, түргэн шуурхай, найдвартай хүргэх шаардлага улс орны бүхий л салбарт тулгарч байна.

Иймээс төрийн үйлчилгээг улс орны өнцөг булан бүрт жигд хүртээмжтэй үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаатай холбогдуулан "ТҮЦ машин" нь төрийн бүхий л  төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн найман төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа, сонины захиалга, цахилгааны төлбөрийг ч дамжуулан төлөх боломжтой юм.

Харин шинээр нэвтрүүлж буй үйлчилгээнд нь Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи тодорхойлолт, Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж, гаргасан барааны жагсаалт, Иргэний үнэмлэхийн захиалга зэрэг үйлчилгээ нэмэгджээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Иргэний үнэмлэхээ "ТҮЦ машин"-аас захиалах боломжтой боллоо  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй