Австрид болсон олон улсын кино наадмаас “Амирлангуй” кино гранпри хүртжээ. Жил бүр уламжлал болгон зохиодог тус наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 240 гаруй богино хэмжээний кино өрсөлджээ.
“Амирлангуй”-г “Шторк” фильмийн залуу уран бүтээлчид бүтээсэн юм.
Кинонд гудамжинд өссөн Анир охины тухай өгүүлнэ. Багаасаа өнчин өссөн учир хатуу харгис хүн болж хүмүүждэг ч эцэст нь эх хүн болоод уян зөөлөн болно.
Сэтгэлзүйн драм төрлийн уг бүтээлийг дэлхийн 10 орны шүүгчид үзэж, сэтгэл нь хөдөлсөн тухайгаа тэмдэглэсэн байна. Тэмцээний ерөнхий шүүгч Америкийн нэрт найруулагч Хюго Антони “Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрчээ” хэмээн манай уран бүтээлчдэд урам өгчээ.
Монгол кино "Гранпри" хүртэв | ||
Үзсэн: 1199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.