Германы 75 настай эрдэмтэн Клаус Самес өөрийгөө гүн хөлдөөлтийн аргаар хадгалуулах гэж байна.
Энэ нь биологийн үйл ажиллагааг сэргээх зорилготой гэнэ. “Бильд” сонинд бичсэнээр, профессор Америкийн арилжааны бус “Cryonic Institute” эрдэм шинжилгээний байгууллагатай нэгэнт гэрээнд гарын үсэг зуржээ.
Хүн төрөлхтөн хөлдөөсөн эсийг дахин амилуулж сурах хүртэл түүний бие тус байгууллагын тусгай агуулахад байх ажээ.
Самесын биеийг хасах 196 градус хүртэл хөргөхөөр төлөвлөж байна. Тархины үйл ажиллагаа зогссоныг албан ёсоор бүртгэсний дараа эрдэмтний биеийг жижиг мөсөөр дүүргэсэн хайрцагт хийж, АНУ руу тээвэрлэх ажээ.
Дараа нь түүнийг “Cryonic Institute” байгууллагын төв байр байдаг Клинтон-Тауншип хотод (Мичиган муж улс) аваачих гэнэ. Энд түүний венийн судаснаас цусыг соруулан авч, оронд нь шингэн азот бүхий хатуурдаг тусгай уусмал хийн хөлдөөх камерт оруулна.
"Би солиороогүй” гэж эрдэмтэн өөрийн шийдвэрийг тайлбарлажээ. Тэр өөрөө хөгшрөлтийн тухай шинжлэх ухаан болох геронтологийг бараг бүхий л амьдралынхаа туршид судалсны зэрэгцээ, гүн хөлдөөх аргыг судлахад 1995 оноос өөрийгөө бүрэн зориулсан байна.
Чухамхүү тиймээс, амьд бие махбодийг хөлдөөх арга ирээдүйтэй гэж тэр үздэг ажээ.
“Одоо гүн хөлдөөх аргаар хадгалах технологи эргэлт буцалтгүй шинжтэй болсон, гэхдээ 150 жилийн дараа хүн төрөлхтөн хөлдөөж хадгалсан эсийг гэсгээж сурсан байх нь лавтай” гэж тэр хэлжээ.
150 жилийн турш өөрийгөө хөлдөөхөөр болжээ | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.