Шууд Chart

Унадаг дугуйн үзэсгэлэн худалдаа явагдаж байна

2014-06-25 15:05:10

Монголын Залуучуудын Холбоо энэ зун залуусыг унадаг дугуйгаар амьсгалууллаа.

Үнэхээр залуучуудын байгууллага залуучуудаа зөв, эерэг зүйлд уриалах, ажилтай орлоготой болгох, спортоор хичээллэж спиртээс татгалзах олон ажлуудыг хийж байгаа бөгөөд тэдгээр нь тодорхой хэмжээгээр нийгэмд нөлөөлж, залуусын сэтгэхүйг өөрчилж чаджээ.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл монгол залуу хүн бүрийн амны уншлага болж. Төр засаг ч хараандаа авч дэмжээд залуучуудаа спортыг сонгож байгаа энэ үед илүү хүч нэмэх хэрэгтэй болов уу. Төслийн хүрээнд нийслэл болоод хөдөө орон нутагт олон ажлууд хийгдээд байгаа юм.

Унадаг дугуйн зам эхнээсээ тавигдаж эхэлсэн, түрээс засварын үйлчилгээ нээгдэж байна мөн байгууллага бүр гаднаа унадаг дугуйн зогсоолтой болж байгаа гэх мэтчилэн унадаг дугуйтай холбоотой ажлууд шат дараалалтайгаар хийгдээд эхэлжээ.

Тэгвэл төслийн хүрээнд Аттилабайк ХХК, Монголын Дугуйн Холбоо, МЗХ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ууд хамтран Тэнгис кинотеатрын урд талбайд /Ялалтын талбай/ энэ сарын 21-нээс ирэх сарын 9-ний өдөр хүртэл унадаг дугуйн үзэсгэлэн худалдаа болон засвар үйлчилгээг явуулж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Унадаг дугуйн үзэсгэлэн худалдаа явагдаж байна  
Үзсэн: 1858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй