Шууд Chart

Эртний тамганууд олджээ

2014-06-25 15:40:17

ОХУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн археологийн экспедицийнхэн Новгородын ойролцоо малтлага хийх үедээ XIV зууны үеийн тамганууд олжээ.

Тамгануудын нэг нь Новгородын вант улсын улстөрийн зүтгэлтэн Онцифор Лукиничийн эзэмшиж байсан тамга гэнэ.

Энэхүү ноёны тамга сэлтийг урьд олсон тохиолдол байхгүй учраас дээрх их ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
 
Тамганы нэг талд “ПЕЧАТ/ЬПОСАДН/НЧА-NCH/ФОРОРОВ[А]” гэсэн дөрвөн үг, нөгөө талд нь морьтны дүрсийг гаргажээ.
Онцифор Лукиничийн тамганаас гадна эртний Оросын есөн ширхэг тугалган тамга олдсон байна. Тамгануудыг XIV-XV зууны үед хийжээ.
 
Түүнчлэн үйсээр хийсэн хэвлэлийн эх байж болох таван зүйлийг олсон бөгөөд академич А.Зализняк тэргүүтэй хэл шинжлэлийн баг эдгээрт шинжилгээ хийж эхэлжээ.
Археологичид ноён Онцифор Лукиничийн болон хотын оршин суугчдын 1500 гаруй хувийн эд зүйлсийг олсон юм.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эртний тамганууд олджээ  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй