Шууд Chart

5500 жилийн настай гутал олдлоо

2014-06-25 15:55:42

Дэлхий дахинаа мэдэгдэж байгаа хамгийн эртний энэхүү гутлыг “Areni -1” гэж нэрийдсэн ба Армений Арени тосгоны агуйгаас олжээ.

Ираны хилийн ойролцоо байдаг бүлэг агуйгаас нээн илрүүлсэн энэхүү гутлыг “Institute of Archaeology and Ethnography” институтын археологичид 2008 онд олсон ба эртний гутал нь Европ гутлын хэмжээгээр “37” размер байжээ.

Археологич Рон Пинхаси гутлыг эрэгтэй эсвэл эмэгтэй хүний чухам алинд нь зориулагдсан эсэхийг тодорхойлж хараахан чадаагүй боловч 5500 жилийн тэртээх эрэгтэй хүний хөлд таардаг байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Гутлыг нилэнхүйд нь өвсөөр чигжиж хийсэн нь хөлийг дулаахан байлгах нөгөөтэйгүүр гутлыг өмсөөгүй үед гутлын хэлбэрийг хадгалах зориулалттай байсан гэж дүгнэжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

5500 жилийн настай гутал олдлоо  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй