Шууд Chart

Манай шатарчид эхний тойрогтоо ялалт байгууллаа

2013-07-23 14:11:27

Монголын өсвөрийн шатарчид дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож байна.

БНХАУ-д болж буй тус тэмцээнд манай улсаас өсвөрийн шатарчдын клубуудын холбооны тэргүүн Т.Сумъяагаар удирдуулан, С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар  оролцож байгаа аж.
 
Тус тэмцээн долоодугаар сарын 21-30-ны  өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 29 орны 72 баг оролцож байна. Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын  “CQ Chess Association”  шатрын клубын багтай тоглож, 3,5-0,5 онооны харьцаатай хожжээ.

16 хүртэлх насны өсвөрийн Дэлхийн шатрын олимпиад анх 1979 онд зохиогдож байсан бөгөөд 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдах болсон байна. Өнгөрсөн жил Турк улсын Стамбул хотноо болсон олимпиадад ОХУ, Иран, Энэтхэг улсын баг тамирчид эхний гурван байрыг эзэлж байсан аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Манай шатарчид эхний тойрогтоо ялалт байгууллаа  
Үзсэн: 1871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй