Шууд Chart

Нигерид 60 эмэгтэйг хулгайлжээ

2014-06-25 17:17:19

Нигерийн зүүн хойд нутгийн 60 гаруй охид, эмэгтэйг босогчид хулгайлжээ.

Тус улсын хэвлэл, мэдээлэл хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Борно мужийн төв Майдугури хотоос холгүй орших тосгон руу босогчид халдаж, хохирогчдыг авч явжээ.
 
Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийнхэн тэднийг хулгайлсан бололтой.
 
Тус бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 200 сурагч охиныг хулгайлсан юм.
Охидыг аврахад туслуулахаар АНУ болон бусад улс Нигери рүү дөрөвдүгээр сард мэргэжилтнүүдээ илгээсэн ч өнөө хэр нь тэднийг олж чадаагүй байна.
 
“Боко Харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд нутагт ажиллагаагаа идэвхжүүлсээр байгаа гэнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нигерид 60 эмэгтэйг хулгайлжээ  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй