Шууд Chart

“Соёмбо” алтан цомын анхдугаар тэмцээн болно

2014-06-25 17:47:20

“Үндэсний хамгаалалтын хамтын ажиллагааны зөвлөл”, Монголын пэйнтболын холбоотой хамтран харуул хамгаалалтын байгууллагуудын дунд “Соёмбо” алтан цомын тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү тэмцээнийг Монголын хамгаалалтын байгууллагуудын дунд пэйнтболын спортыг хөгжүүлэх, хамгаалалтын алба хаагчдын ур чадвар, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулах бөгөөд тэмцээн энэ оны наймдугаар сард зохион байгуулагдахаар болжээ.

Энэ талаар “Үндэсний хамгаалалтын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн дэд дарга Н.Анхбаяраас тодруулахад “”Соёмбо” алтан цомын тэмцээнийг харуул хамгаалалтын байгууллагуудын дунд ирэх наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөв.

Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд хамгаалалтын байгууллагаас нэг дасгалжуулагч, таван тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.

Ялагчид “Соёмбо” шилжин явах цом, гурван сая төгрөгийн эзэд болно. Удаах байр хоёр сая төгрөг, III байр нэг сая төгрөгийн шагналтай. Мөн шилдэг тоглогчийг шалгаруулна.

Энэ өдөр тэмцээнээс гадна урлаг соёлын болон бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт болно” гэсэн юм. Ямартай ч тун удахгүй хамгаалалтын байгууллагын шилдэг залуус пэйнтболын спортоор өрсөлдөх гэнэ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Соёмбо” алтан цомын анхдугаар тэмцээн болно  
Үзсэн: 1730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй