Шууд Chart

Элчин сайд Г.Мөнхбаяр Итгэмжлэх жуух бичгээ барив

2022-08-21 10:20:35

Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан Улсад хавсран суух Элчин сайд Г.Мөнхбаяр 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч Ильхам Алиевт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Г.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Алиевт уламжилж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгчийн урилгыг уламжлав.

Монгол, Азербайжаны харилцаа өнгөрсөн хугацаанд олон салбарт хөгжиж байгааг Элчин сайд онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа илэрхийлэв.


Элчин сайд Г.Мөнхбаяр Итгэмжлэх жуух бичгээ барив  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй