![](/uploads/202208/news/thumb/b0202297b450f9130cce26ecec3d1045_x3.jpg)
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал хандуулсан нэгэн асуудал нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлт байлаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн удирдлагууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна. Үлдсэн 7130 орчим хүүхдийг энэ ондоо багтааж бүрэн цэцэрлэгт хамруулна. Зарим цэцэрлэгийн барилга есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орж амжихааргүй байгаагаас ийн хойшилж байгаа юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс түрээс болон худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
Сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургууль бий. Бид 14 сургуульд нэмэлт зохицуулалт хийж байна. Зохицуулалтын хүчинд дээрх сургуулиуд гурван ээлжээр хичээллэх шаардлагагүй болно. Нийслэл хотын боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг хэлэлцэх болно" гэсэн юм.
30 461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна | ||
Үзсэн: 379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.