Шууд Chart

Хотын соёлд иргэдийг уриална

2014-06-26 09:29:30

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сан, "Эх орон" телевиз хамтран  хотын соёлд иргэдийг уриалах, сэтгэхүйг өөрчлөх зорилгоор Цэвэр хот төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ төслийн хүрээнд хотын гудамж талбай, зам дагуу “Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарлахад амархан”, “Та шүлсээ битгий хая, таны хүүхэд тоглоно”, “Үүнийг цэвэрлэхэд амархан..., Сэтгэхүйг нь л өөрчилмөөр гэсэн сануулга бүхий самбарууд байрлуулах гэж байна. Эдгээр самбарууд нь машины цонхоор тамхины ишээ шидэж, гудамжинд шүлсээ хаядаг хүмүүст нэгийг сануулж байгаа юм.

Он гарсаар Азийн сангаас “Та хүүхдийнхээ төлөө хог хаяхгүй байж чадна”, “Эрүүл орчинд амьдрах иргэн танаас шалтгаална” гэсэн сануулга бүхий зурган самбарууд төв зам дагуу байрлуулсан нь үр дүнд хүрсэн юм.

Тиймээс цаашид “Цэвэр хот надаас”, “Цэвэрхэн хотын ухаалаг залуус”,”Ажлыг минь хүндэлсэнд баярлалаа” зэрэг хүүхэд, залуус, шар хантаазтанууд иргэдийг хотын соёлд уриалан дуудсан зурагт самбарууд байрлуулах ажээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хотын соёлд иргэдийг уриална  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй