Шууд Chart

Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна

2022-08-24 15:28:02

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутгах тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах ажил үргэлжилж байна. Монгол Улс "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь өмчлөх ажил урагшилж байна. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ” гэлээ. 


Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна  
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй