Шууд Chart

Тэнэмэл иргэдийг бүртгэж эхэллээ

2014-06-26 09:33:22

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд "Гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар  нэгдсэн хөтөлбөр"-ийг Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн  хүрээнд гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлжээ. Бүртгэлийг зохион байгуулахдаа дүүрэг тус бүр дээр нь гэр оронгүй тэнэмэл иргэдийг цуглуулж, хурууны хээ, зургаар нь сан үүсгэн, бүртгэлд хамрагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Бүртгэлд нийслэлийн хэмжээнд 760 иргэн хамрагдсанаас  Сонгинохайрхан дүүрэгт 211,  Баянгол дүүрэгт 146,  Хан-Уул дүүрэгт 86, Сүхбаатар дүүрэгт 92, Чингэлтэй дүүрэгт 51, Баянзүрх дүүрэгт 74 иргэн бүртгэгджээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Тэнэмэл иргэдийг бүртгэж эхэллээ  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй