Шууд Chart

Дэлхийн шилдэг "Далан худалч"-ийг шалгарууллаа

2014-06-26 09:45:38

Английн баруун хойд хэсэгт орших Сэнтон-Бриж хэмээх  тосгонд  худал яригчдын тэмцээн болдог байна.

Дэлхийн хамгийн худалч хүнийг шалгаруулах тэмцээнд аль эртнээс улс төрчид болон өмгөөлөгчдийг оролцуулдаггүй бөгөөд учир нь, тэд ажлынхаа онцлогийг ашиглан жинхэнэ худлаа ярьж чаддаг хүмүүс байдаг тул тэдэнтэй өрсөлдөөд ч нэмэргүй байдаг гэнэ.

Уилл Ритсон
хэмээх домогт “Далан худалч”-ийн дурсгалд зориулж дэлхийн шилдэг худалчийг тодруулдаг уралдааныг зохиох шалтгаан тавигджээ.

Өдгөө тус уралдаанд оролцогчдод таван минут өгдөг бөгөөд энэ хугацаанд санаанд оромгүй худал түүх зохиож ярих учиртай юм.

Уг уралдаанд оролцогчдоос Жон Грээм гэх эр шалгарчээ.


Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дэлхийн шилдэг "Далан худалч"-ийг шалгарууллаа  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй