![](/uploads/201406/news/thumb/a9e945082c85dc7f61f63798d254942b_x3.jpg)
Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 41, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 33, ТС-1 27 хоногийн нөөц тус тус эзэлж байна.
Манай улсын хувьд цаашид шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар ОХУ-тай шинэ түвшинд тохиролцоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл уг асуудлаар ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр байгалийн хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй санал солилцоод ирсэн.
Түүнчлэн уг форумын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечин нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны протоколын дагуу ОХУ-ын Роснефть” компани манай улсын “Магнай Трейд”, “НИК”, “Шунхлай” группүүдэд газрын тосны бүтээгдэхүүнээ Сингапурийн биржийн өртгөөр таван жилийн хугацаанд нийлүүлэх юм.
Ингэснээр манай улс сард шатахууны хэрэглээний үнэн дүнгээсээ сард 7-10, жилд 120 сая ам.доллар хэмнэх эдийн засгийн судалгаа гараад байгаа. Уг хамтын ажиллагааны протокол ирэх сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд нэг сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг нэг тэрбум ам.доллараар худалдан авах аж.
Шатахууны үнэ цаашид тогтвортой байна | ||
Үзсэн: 1557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.