Шууд Chart

Улсын хэмжээнд 2813 тусгай зөвшөөрөл байна

2014-06-26 09:52:05

Уул уурхайн яамнаас мэдээлснээр улсын хэмжээнд энэ сарын 24-ны өдрийн  байдлаар нийт 2813 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1336 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1477 тусгай зөвшөөрөл байна.

Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм.  
 
Манай улс уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг сүүлийн жилүүдэд хязгаарлах бодлого барин ажиллаж байгаа. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 3000 тусгай зөвшөөрөл байсныг ийн бууруулсан байна. Уг үзүүлэлт нь  Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзэлж байсан юм.
 
Дашрамд сонирхуулахад, нийт нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 2005 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлд 0.1 хувь, хайгуулын тусгай зөвшөөрөл 44.4 хувь байсан.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Улсын хэмжээнд 2813 тусгай зөвшөөрөл байна  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй