“Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хөдөлмөрийн яамтай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа цэргийн алба хааж буй залуучуудыг ажил, мэргэжлийн чиг баримжаатай болж, хөдөлмөрийн гараагаа зөв эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Энэ дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо хамтран Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад 10 цэргийн ангийн 900 цэргийг хамруулан 12 хөдөлмөрийн биржийн зөвлөх багш нарын туслалцаатайгаар зохион байгуулж байна.
Залуу хүн өөрийгөө хэрхэн таньж мэдэх, өөрийн онцлогт тохирсон мэргэжлийг хэрхэн сонгож авах, сонгосон мэргэжилдээ хэрхэн өөрийгөө бэлдэх арга техникт суралцах, мэргэжлийн талаарх мэдээллийг хаанаас олж авах, хөдөлмөрийн зах зээлд оролцоход анхаарах санамж зэрэг олон асуудлыг багцлан хүргэж байгаагаараа энэхүү сургалт ач холбогдолтой юм.
Хөдөлмөрийн бирж бүр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөхтэй байдаг бөгөөд тэдний туслалцаа дэмжлэгтэйгээр энэхүү шинэ үйлчилгээг хүүхэд залуучуудад хүргэх ажлыг ийнхүү зохион байгуулж эхэлжээ.
Хөгжингүй улс орнуудад ажил мэргэжлийн чиг баримжааг хүүхэд байхаас нь эхэлж олгож, ахлах ангид байхаасаа хүүхэд мэргэжил сонголтоо хийдэг байна.
Энэ талаар манай улсад одоо л эхэлж байгаа бөгөөд ийм үйлчилгээ үзүүлэх асуудал 2012 оноос эхлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд анх тусгагджээ.
Цэргүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явууллаа | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.