![](/uploads/201406/news/thumb/e16113e96380677aab3875d57862c7f5_x3.jpg)
Уул уурхайн яамны мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 397.1 мян.тн, экспорт нь 433.8 мян.тн-д хүрчээ. Экспортын хувьд өнгөрсөн оны эхний таван сарын дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 87.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Уул уурхайн яам энэ онд 1.225 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 391.3 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа. Уг тооцооллыг гаргахдаа зэсийн үнийг 6800 ам.доллараар тооцон, 2.058 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.225 мян.тн зэсийн баяжмал экспортлохоор болсон юм.
Манай улсын эдийн засгийн гол тулгуур “Эрдэнэт” үйлдвэр жилд дунджаар 500 мянган тонн зэсийн баяжмал экспортлодог бол өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн 25-30 хувийн агууламжтай зэсийн баяжмалыг Оюутолгойн баяжуулах үйлдвэрт боловсруулан үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоололтой байгаа.
Тийм ч учраас 2012 оны гүйцэтгэлээр зэсийн үнийг 7872 ам.доллар, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7336 ам.доллар гэж тооцож байсан бол энэ жил 500-1000 орчим доллараар буулган тооцсон нь учиртай.
Олон улсын зах зээл дээр зэсийн үнэ оны сүүлчээр 8000 ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй холбогдуулан, манай улс төсвийн зарим зарлагаа нөхөж болно гэж тооцоолоод байгаа юм.
Зэсийн баяжмалын экспорт өөдрөг төсөөлөл дагуулсан хэвээр байна | ||
Үзсэн: 1855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.