Шууд Chart

Газрын тосны үйлдвэрлэл 2,736 мянган баррельд хүрчээ

2014-06-26 10:27:45

Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 397.1 мян.тн., молибденийн үйлдвэрлэл 1.5 мян.тн. байна.

Алт 2.0 тн., нүүрс 10.0 сая тн., жонш 116.2 мян.тн., төмрийн хүдэр 1.8 сая тонныг тус тус олборложээ. Түүнчлэн, газрын тосны үйлдвэрлэл 2,736 мян. баррель байна.

Мөн  энэ оны эхний таван сарын өссөн дүнгээр 7.3 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 433.8 мян.тн., молибдений баяжмал 1.6 мян. тн., нүүрс 7.3 сая тн., алт 2.5 тн., жонш 113.7 мян.тн., төмрийн хүдэр 1.9 сая тн., цайр 36.0 мян.тн., газрын тос 2,609.7 мян. баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 5 сарын экспортын өссөн дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 87.2 хувиар, нүүрс 15.3 хувиар, жонш 5.7 хувиар, газрын тос 45.9 хувиар тус тус өссөн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Газрын тосны үйлдвэрлэл 2,736 мянган баррельд хүрчээ  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй