Шууд Chart

Япон улс вакцины нэмэлт тунтай жуулчнаас шинжилгээний сөрөг хариу шаардахгүй

2022-08-28 14:19:30

Ирэх 9 дүгээр сарын 7-ноос эхлэн Япон улсад хилээр нэвтэрч буй гаднын иргэд, жуулчид коронавирусний эсрэг 3 буюу нэмэлт тун хийсэн гэрчилгээгээ шалгуулан, шинжилгээ өгөлгүйгээр хилээр нэвтрэх боломжтой болж байна. ЭНэ тухай тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгджээ.

Япон улс долоогийн бүлэг болон дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад, цар тахлын эсрэг хилийн хатуу хориг арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн нь шүүмжлэл дагуулж байна. Иймд, тус улсын засгийн газар дэлхийн улс орнуудын цар тахлын эсрэг баримталж буй бодлогыг өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан хилийн хяналтыг сулруулах алхмуудыг хийж байна.

Тухайлбал, нэг өдөрт хилээр нэвтрэх жуулчдын тоог одоогийн 20 мянгаас 2 дахин нэмэгдүүлж 50 мянгад хүргэхээр төлөвлөж байна. Мөн одоо хилээр нэвтрэх жуулчдыг сүүлийн 72 цагийн дотор өгсөн коронавирусний шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байна. Ирэх 9 дүгээр сараас эхлэн эдгээр шаардлагаас эхлэн хилдээ тогтоосон журмаа шат дараатайгаар хөнгөвчлөхөөр Японы засгийн газар хэлэлцэж байна. Японы засгийн тэргүүн, омикрон хувилбарын шинж чанарыг харгалзан үзэж, нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг аль болох тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэхийн зэрэгцээ цар тахлын эсрэг арга хэмжээ авах хүчин чармайлтыг нэмэгдүүлэхээ мэдэгдэж байна.

Өөрөөр хэлбэл Токио цар тахлын шинэ давлагаатай зэрэгцээд эдийн засгаа дэмжих бодлого барьж байна. Цар тахлын өмнөх жилд буюу 2019 онд, Япон улс 32 сая жуулчин хүлээн авч, энэ нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Иймд, тус улсын засгийн газар, ирэх 2030 он гэхэд, жилдээ 60 сая жуулчин татах зорилт тавьсан байна. Хэдийгээр, Япон улс цар тахлын зарим хязгаарлалтаа хөнгөлж байгаа боловч, сүүлийн 2 сарын хугацаанд 8000 хүрэхгүй тооны жуулчин хүлээн авчээ.

Зөвхөн 2021 оны байдлаар л гэхэд, 246 мянган жуулчин хүлээн авчээ. Японы засгийн газар дотоодод тогтоосон "Ковид 19"-ийн эсрэг хариу арга хэмжээгээ ч шат дараатайгаар сулруулахаар төлөвлөж байна. Тухайлбал, вирусний халдвар авсан нь батлагдсанаас хойш тухайн иргэний тусгаарлагдах хугацааг 10 хоногоос бууруулж, 7 хоног болгон богиносгохоор төлөвлөж байна.

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлын зэргийг бууруулж, улирлын томуутай адил ангилалд оруулахаар хэлэлцэж байгаа тухай Японы хэвлэлүүд онцолж байна. Япон улсад халдварт өвчний тухай хуулийн дагуу коронавирусний халдварыг хамгийн өргөн хүрээтэй хариу арга хэмжээ авахаар заасан байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс вакцины нэмэлт тунтай жуулчнаас шинжилгээний сөрөг хариу шаардахгүй   
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй