Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр УУЯ, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж санамж бичигт гарын үсэг зурсан.
Уг үйлдвэрийг байгуулснаар бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах боломж үүсэх юм. Үйлдвэр нь эхний ээлжинд жилд 30 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтаар 15-16 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлөгдөж байгаа. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50-80 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдах юм.
Монгол улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа.
Одоогоор нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэлийг хангах үүрэг бүхий Төслийн нэгжийг яамны дэргэд байгуулаад байна.
Төслийн нэгж Синопек корпорацитай хамтран хэрэгжүүлэх синтетик хийн үйлдвэр болон хий, ус дамжуулах дэд бүтцийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, Засгийн газар хоорондын гэрээний нөхцлийг тохироход шаардлагатай судалгаа, тооцоог холбогдох төр засгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран чанартай гүйцэтгэх, санал боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ | ||
Үзсэн: 2825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.