Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч А.Фернандес-т уламжлахын зэрэгцээ Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч А.Фернандес хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Элчин сайдын цаашдын ажил үйлсийг бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, өндөр амжилт хүслээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлээ.


Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.