Шууд Chart

Жүжигчин Ц.Баясгаланд 65 сая төгрөгийн урамшуулал олгоно

2014-06-26 12:36:50

УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан өнгөрсөн дөрөвдүгээр сард Косово улсад болсон ганц хүний жүжгийн наадмаас гранпри шагнал хүртсэн билээ.

Тэрээр энэхүү наадамд Оросын зохиолч Нина Мазурийн зохиол, УГЗ Б.Баатарын найруулсан “Эдит Пиаф” жүжгээрээ оролцжээ.

Харин жүжигчин бүсгүйн энэ шагнал Засгийн газраас өгдөг мөнгөн шагналаас 65 сая төгрөгийн урамшуулал авах болзол хангажээ.

Сонирхуулахад тэрбээр дээрх шагналыг хүртсэнээр 2015 онд Германы Ханновер хотод  болох Моно драмын Олон улсын фестивальд оролцох эрхтэй болж байгаа юм.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Жүжигчин Ц.Баясгаланд 65 сая төгрөгийн урамшуулал олгоно  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй