Шууд Chart

ГХЯ: АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээрийн төслөөрх хэлэлцээ үргэлжлэв

2022-09-03 09:00:50

Монгол Улс Америкийн Нэгдсэн Улстай агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах Ажлын хэсгийн хоёр дахь шатны хэлэлцээг цахим хэлбэрээр 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулав.

Талуудын Гадаад харилцааны яам, Тээврийн яамдын төлөөлөл оролцсон энэхүү уулзалтаар хэлэлцээрийн төсөл болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцож, зохих түвшинд зөвшилцөв.

Хэлэлцээрийн төслийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай шинжээчдийн түвшний уулзалтыг эхлүүлэхээр болов. Талууд ийнхүү хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэлэлцээ амжилттай явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


ГХЯ: АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээрийн төслөөрх хэлэлцээ үргэлжлэв  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй