БЗД-ийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам ирэх сарын 5-нд Гүнжийн хоолойд болно. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, харваачид үндэсний сурын харваагаар цэц мэргэний сорьж, 64 хүчит бөх барилдах ажээ.
Улсын баярын өмнөх нь зохион байгуулагддаг уг наадмыг нийслэлийнхэн бөх морины чансаа шалгасан их сорилго хэмээх нь бий. Тиймээс нийслэлээс 20 гаруй км орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа тасардаггүй билээ.
Гачууртын наадам ирэх сарын 5-нд болно | ||
Үзсэн: 1557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.