Шууд Chart

RFID буюу радио давтамжийг ашиглах системийг төвийн зургаан дүүрэгт нэвтрүүлж байна

2022-09-08 08:57:50

Улаанбаатар хотод зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлснээр түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах үндсэн зорилтод хүрэхэд 30 хувийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол бий. Зам тээврийн удирдлагын ухаалаг системийг үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлж байна.

RFID буюу радио давтамжийг ашиглах систем үүнд багтана. Энэ нь камерын систем биш, харин автомашины зорчилтыг уулваруудад таних шинэ уншигч юм. Удирдлага, хяналтын энэхүү системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна. Тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэд цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатар хотын гудамж, зам, талбайг камержуулах ажилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.

Авто замын сүлжээний хөндлөн, босоо чиглэлд  гол болон туслах зам барьж, зогсоолуудыг нэмэгдүүлж байгаа. Их багтаамжийн буюу 5 болон 9 давхар зогсоолыг барьж байгуулахад найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Явган хүний 16.8 км зам, унадаг дугуйн 14.4 км замыг шинээр тавьж байна. Энэ ажилд 11.2 тэрбумыг зарцуулж байгаагаас гадна 74 ил зогсоолыг шинэчилж байгаа. Энэ бүхэн 414 тэрбум төгрөгийн төсөвт багтсан ажлууд юм. Нийт төсөвт өртгийн 62 хувьтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт он дамнан хэрэгжихээр байгаа. Өөрөөр хэлбэл, 40 хүрэхгүй хувь нь 2022 ондоо багтаж дуусна. Тиймээс ч энэ зохицуулалтыг гурван жилийн төлөвлөлттэй хийж байна. Харамсалтай нь 2023 оны төсвийн 70 орчим хувийг 2022 он дамнасан төсөв эзлэх магадлалтай байна. Ирэх онд томоохон ажил эхлэх гэхээс илүү өмнөх оны ажлыг гүйцээх төсвүүд голчлох юм.


RFID буюу радио давтамжийг ашиглах системийг төвийн зургаан дүүрэгт нэвтрүүлж байна  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй