Шууд Chart

Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын Форум боллоо

2014-06-26 16:03:09

“Зүүн хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, “Говьтек ба Азийн супер сүлжээ, санаачлага” сэдэвт "Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын Форум" олон улсын хурал өнөөдөр Туушин Пример зочид буудалд боллоо.
 
Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрчим хүчний сайд Мишигийн Сономпил, Эрчим хүчний Хартийн Ерөнхий нарийн бичгийн дарга Урбан Руснак нар оролцлоо.
 
Үдээс өмнөх хуралдаанаар, Говийн бүс дэх нар болон салхин цахилгаан станцын төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ?, яагаад татах ёстой вэ? гэсэн сэдвээр ОХУ, БНХАУ, БНСУ, Японы төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөлөө. Монгол ба Хятад улсын газар нутагт хамаарах Говийн бүс нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөр дэлхийд гуравдугаарт орох бөгөөд тогтмол, хүчтэй салхины нөөц нь эдгээр төслийг хэрэгжүүлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлж байна. Говьтек санаачлага нь Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөөс цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,цахилгаан эрчим хүчний эрэлт ихтэй бүс нутгуудад уг эрчим хүчээ экспортлох зорилготой .
 
 Харин үдээс хойшхи хуралдаан “Азийн супер сүлжээг хөгжүүлэхэд хил дамнасан бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор боллоо. Эрчим хүчний эрэлттэй газруудад цахилгаан эрчим хүчийг бүсийн эрчим хүчний корридороор хүргэхээр төлөвлөсөн “Азийн супер сүлжээ” санаачлага нь Зүүн хойд Азийн улс орнуудын эрчим хүчний сүлжээг харилцан холбох зорилготой юм байна.
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын Форум боллоо   
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй